• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН АЛЕКСЕЙ САМБУЕВИЧ ЦЫДЕНОВ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

Монгол-Оросын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 63 дах өдрийн хүрээнд Монгол улсад айлчилж байгаа ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов холбогдох албаны хүмүүстэй манай аймагт айлчилж УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр манай аймаг 2007, 2009 онуудад Бүгд найрамдах Буриад Улсын Яруны аймагтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах цаашид харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Буриад улсын ерөнхийлөгч манай аймгаас тавьсан хүсэлтийн дагуу 2024 оны хаврын тариалалтанд зориулж үр шинэчлэх зорилгоор төмсний үрийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

2023-10-22 09:00:00