• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Өнөөдөр байгууллагынхаа тулгын чулууг тавилцаж, ачааны хүндийг үүрсэн ахмадууд, алба хаах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж Төв аймгийн цагдаагийн газрыг бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэн хөгжүүлж ирсэн дунд үеийнхэн, ард иргэдийнхээ аюул үгүй, амар тайван амьдралын энхийн манаанд зогсож, Цагаан шонхорт тугийнхаа дор жигдрэн яваа залуу албан хаагчдын өдөр. Анх Дотоод явдлын яамны сайдын 1943 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 185 дугаар тушаалаар Төв аймгийн дотоодыг хамгаалах хэлтсийн харьяанд Цагдан сэргийлэх ангийг 1 төлөөлөгч, 2 цагдаагийн орон тоотойгоор байгуулан ажиллуулж, цагдан сэргийлэх ангийн анхны контор буюу төлөөлөгч, байлдагч нарын суух гурван гэрийг Төв аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн гэр контортой эгнүүлэн барьж, үүрэг гүйцэтгэж эхэлснээр өнөөдрийн Төв аймгийн Цагдаагийн газар гал голомтоо бадрааж, үүсэн байгуулагджээ. Анх гурван гэртэйгээр байгуулагдаж байсан Төв аймгийн Цагдаагийн газар бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хувьд өргөжин тэлж, удирдлагын менежмент, техник технологийн хувьд орчин цагтай хөл нийлүүлэн чадавхжиж, 200 гаруй албан хаагч, нэг хэлтэс, найман тасаг, зургаан хэсэгтэйгээр Зуунмод хот болон 27 суманд хууль сахиулах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Төв аймгийн Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн Баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа.

 

2023-09-22 15:00:00