• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МЭНДЧИЛГЭЭ
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Төв аймгийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн албанд тангараг өргөж, ард олныхоо амар тайван амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон цагдаагийн нийт албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд Төв аймгийн Нутгийн удирдлагын байгуулагуудын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Төв аймгийн Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нь улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрүү, хэв журмын нөхцөл байдал, нийгмийн хөгжил, дэвшилтэй уялдан үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимтэй явуулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ ард иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн билээ. Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд нөлөөллийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, тодорхой төрлийн гэмт хэргийн хор уршгийг бууруулах, аюулгүй, амар тайван байдлыг хангахад онцгойлон үүрэг гүйцэтгэж, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг 12,8 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 56,7 хувьтай, улсын дунджаас 9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Цаашид төр, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд амаргүй үүргээ нэр төртэй чин шударгаар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төв аймгийн Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан ард иргэддээ болон цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчид, ахмад буурлууддаа амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүлд, хийморь яруу алдар бадартугай.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР

 

2023-09-22 09:00:00