• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН 26 СУМЫН ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ БАГ АЯН ЗАМДАА ГАРЛАА.
ТӨВ АЙМГИЙН 26 СУМЫН ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ БАГ АЯН ЗАМДАА ГАРЛАА.
Дэлхийн нийтэд тулгарсан Ковид-19 цар тахлын дараагаар Монгол улсын Засгийн газраас нийт хүн амаа эрүүлжүүлэх зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах шийдвэрийг гаргасан билээ. Өнөөгийн бадлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1175000 иргэн хамрагдсан нь нийт хүн амын 34 хувийг эзэлж байна. Хэдий ийм боловч сум орон нутагт ажиллаж амьдарч буй малчид, тариаланчид тэр болгон хамрагдаж чадахгүй байгааг харгалзан үзэж Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн Гуравдугаар эмнэлэг болон хувийн хэвшлийн Clinico эмнэлгийн хамтарсан нарийн мэргэжлийн эмч нар Төв аймгийн 26 сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр өнөөдөр аян замдаа гарлаа. Үзлэг оношилгоо маргааш буюу 09 сарын 22-ны өдөр Эрдэнэ, Лүн, Заамар сумдаас эхлэх бөгөөд 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

2023-09-21 12:00:00