• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ.
 
21 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
 
21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:
 
21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
 
/Энэ заалтад 2006 оны 12 дугаарсарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 
21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
 
21.1.3.сургалтын төлөвлөгөө;
 
21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
 
21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
 
21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
 
21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
 
21.1.8.байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
2021-05-17 11:57:39