• Нийгэм эдийн засаг

  • Боловсрол, соёл

Бусад мэдээ

Нийгмийн хөгжлийн хүрээнд

[2012-06-13 11:20:28]

       2008 оны сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын үзүүлэлтийг 2012 онтой харьцуулвал цэцэрлэгийн ердийн бүлэгт хамрагдсан хүүхдийн тоо 3.89%-иар, хувилбарт сургалтанд хамрагдсан хүүхдийн тоо  0.21%-иар, нийт хамран сургалт 4.1%-иар, цэцэрлэгийн тоо 5 буюу 13.5%-иар тус тус өссөн бөгөөд энэ нь цэцэрлэгүүд бага насны хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх чиглэлээр эцэг эх, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай олон талаар хамтран ажиллаж,  25-150 хүүхдийн хүчин чадал бүхий 7 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд орууллаа.

СӨБ олголт, үндсэн болон хувилбарт сургалт, фото болон 2008-2011 оны статистик


Эрдэнэсант, Лүн сумын зуны нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа

Цэцэрлэгийн шинэ барилга


Баянцагаан сумын 50 хүүхдийн цэцэрлэг            Батсүмбэр сумын  150 хүүхдийн цэцэрлэг

Суурь боловсролын хамран сургалтын график 2008-2012 он

     “Хамран сургалтыг эрчимжүүлэх” Аймгийн Засаг даргын 03, 04 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор сургууль бүр “Хамран сургалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө” гаргуулан хамтран ажилласны үр дүнд 2008  оны үеэс  суурь боловсролын  хамран сургалт  80.2% буюу   8.39% -иар  өссөн үзүүлэлттэй байна.

Дотуур байрны талаар авч байгаа арга хэмжээ, засвар шинэчлэлт, гэрийн нөхцөлд ойртуулж байгаа байдал

    “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан Аймгийн Засаг даргын 2011 оны 02 сарын 22-ны өдрийн  83 тоот захирамжаар батлуулан, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд сургуулиуд нийт 132,3 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулснаар 28 дотуур байрны нийт тасгийн 60.5%-ийг гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулж, 75% нь  хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжих, тэдний оролцоог хангах чиглэлээр “Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх танхим”–тай болж үйл ажиллагааг  тогтмолжуулсан.




     2009 онд Аргалант, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумын сургуулийн  дотуур байр, 2010 онд  Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянчандмань, Бүрэн сумын сургуулийн дотуур байр, 2011 онд  Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баяндэлгэр, Бүрэн, Дэлгэрхаан, Угтаал сумын сургуулийн дотуур байр, Эрдэнэ сумын  МСЕБС-ийн  120 хүүхдийн хүчин чадалтай  дотуур байрыг   улсын төсвөөс   570.0 сая төгрөг, 2010  онд  тогтвортой амжиргаа -2 төслийн  хүрээнд  “Дулаан орчин”  төслийг  хэрэгжүүлж, 23.5 сая төгрөгөөр 2-р уурын зуухны  хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2010-2011 оны хичээлийн жилд ашиглалтанд орж, дотуур байранд амьдрах хүүхдийн ая тухтай орчин бүрдсэн.



ЕБС-иудын багшийн хангалт 98.9% буюу өмнөх жилүүдээс 0.9%-иар, мэргэжлийн багшийн хангалт 99.4 % буюу 5.2%-иар тус тус өслөө.



Цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалт 89%-д хүрсэн нь өмнөх жилүүдээс 11%-иар өссөн үзүүлэлттэй байна

Хүүхдийн хүмүүжил төлөвшил, сургуулиас зохиогдож байгаа олон талт арга хэмжээ, олимпиад уралдаан тэмцээн, секц, дугуйланд хамрагдалт /2008-2011 он/

Аймгийн хэмжээнд зохион байгууллагддаг Улсын төрөлжсөн олимпиадад оролцсон багш, суралцагчдын оролцооны үзүүлэлт

ЕБС-ийн суралцагчдын секц, дугуйланд хамрагдалтын үзүүлэлт


       ЕБС-иуд  секц, дугуйланг тогтмол хичээллүүлж, 2010-2011 оны хичээлийн жилээс шатрын дугуйлан, секц  болон сургалтыг зохион байгуулж,  хүүхдийн  авьяас  чадварыг хөгжүүлснээр улс, аймаг, бүсийн чанартай олимпиад, уралдаан тэмцээнд гаргаж байгаа амжилт өмнөх жилүүдээс  5%-8%-иар ахисан үзүүлэлттэй байна.



     23 сумын сургууль эцэг эхийн хандив тусламж, төсөл хөтөлбөр, өөрийн нөөц боломжоо ашиглан нийт 63.961.5 мянган төгрөгийн өртөг бүхий “Хүүхэд хөгжлийн төв”-ийг шинээр байгуулан сурагчдын авьяас чадварыг нээж хөгжүүлэх, хүүхдийн оролцоог ханган ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Сургалтын орчин, шинээр байгуулагдсан кабинет, “Багшийн хөгжлийн төв”

       ЕБС, цэцэрлэгүүд  багш нарын  мэдлэг  боловсролыг  ажлын байранд нь дээшлүүлэх нөхцөлийг хангахад шаардлагатай  технологийн болон материаллаг орчныг  бүрдүүлэх  талаар 15 цэцэрлэг шинээр “Багш хөгжлийн төв “-ийг тохижуулан, Жаргалант, Эрдэнэсант, Эрдэнэ, Борнуур, Лүн,  Шижир-Алтны сургуулиуд стандартын шаардлага хангасан “Багш хөгжлийн танхим” байгуулж,   24 сургууль нь  багш нарын өрөөг “Багш хөгжлийн танхим” болгон тохижуулах ажлыг үе шаттайгаар хийж байна.



Монгол бичгийн төв
        Аймгийн хэмжээнд туршлага болохуйц хэмжээнд  үйл ажиллагаа нь тогтмолжсон  Жаргалант сумын “Монгол бичгийн төв”-ийн жишгээр 17 сум, сургууль “Монгол бичгийн төв” байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвөөр дамжуулан “Монгол бичиг дэлгэрүүлэгч хүүхэд”-үүд сургалт зохион байгуулан, иргэд, хүүхдүүдийн дунд монгол бичгийг сурталчлан дэлгэрүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлт

2009-2012 онд 6000-н ажлын байр бий болгохоос 2011 оны жилийн эцсийн   байдлаар 6214 ажлын байр бий болгож 103.5% -ийн хэрэгжилттэй байна.

Шинээр бий болсон ажлын байрны тоо 2008-2011 он


Нийгмийн даатгалд хамрагдалт


Он

Нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогч

Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд хамрагдагсад

Төлсөн шимтгэл

Заавал даатгалд хамрагдагсад

2008

499

1649

152,2

11742

2009

504

2015

186,9

11898

2010

605

2339

237,2

12438

2011

675

2842

340,1

13124

Номын сан

        “Вертуаль номын сан” болгох төслийг Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр 2007, 2008 онд хэрэгжүүлж вертуаль үйлчилгээг иргэдэд хүргэж байна. “Вертуаль номын сан”-ийн үйлчилгээнд 2011 оны байдлаар 7107 хүн хамрагдсан үйлчлүүлэгчдийн тоо 2008 оны мөн үеэс 68%-иар өссөн байна.


Соёл

         Сумдын соёлын төвүүдэд сүүлийн 4 жилд нийт техник тоног төхөөрөмж, эд материал, засваруудад  2 тэрбум 53 сая 300 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж  хүчин чадал нэмэгдсэн.  Сумдын соёлын төвийн барилгуудад их засвар хийх аймгийн нэгдсэн ээлж дараалал гарч соёлын төвүүдэд урсгал болон их засвар, сантехникийн засвар шинэчлэлтийн ажил хийж  тохижилт үйлчилгээний орчныг сайжрууллаа.


СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ ҮЗЭГЧДИЙН ТОО



Бусад мэдээ

  • Хамгийн сүүлд

  •  

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system