“МИНИЙ БАГШ-МИНИЙ БАХАРХАЛ” БАГШ НАРЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь жилийн ойн баярын арга хэмжээг Төв аймагчууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд болон ахмад, дунд, залуу үеийн багш нарын төлөөлөл оролцсон юм. Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 51, Ерөнхий боловсролын 30 байгууллагад нийт 1038 багш ажилладаг бөгөөд үүнээс 23.1 хувийг нь 30 хүртэлх насны багш нар, 20.6 хувь нь 1-5 хүртэлх жилдээ ажиллаж байгаа залуу багш нар эзэлж байгаа юм. Миний багш-Миний бахархал арга хэмжээний үеэр Төв сайхан нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүрх, оюун билгээ зориулж явдаг соён гэгээрүүлэгч эрдэмтэн багш нартаа хүнлэтгэл үзүүлж, тэдний хөдөлмөрийг үнэлж салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.

“Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

  1. Бямбаагийн Цэрэндолгор /БСУГазрын Архив, бичиг хэргийн ажилтан/
  2. Цэндсүрэнгийн Батмэнд /Цээл сумын ЕБС-ийн Монгол хэлний багш/
  3. Балдангийн Отгонжаргал /Зуунмод сумын ХЦС-ийн бага ангийн багш/
  4. Ганбаатарын Наранчимэг /Лүн сумын Англи хэлний багш/
  5. Зундуйхүүгийн Баярбилэг /Алтанбулаг сумын ЕБС-ийн бага ангийн багш/
  6. Онгоодойн Мөнхтуул /Зуунмод сумын V сургуулийн сургалтын менежер/
  7. Чимэд-Осорын Нарантуяа /Борнуур сумын ЕБС-ийн бага ангийн багш/
  8. Нэргүйн Мөнхзул /Зуунмод сумын ХЦС-ийн Математикийн багш/
  9. Агваандоржийн Оюун /Бяцхан найзууд цэцэрлэгийн эрхлэгч/
  10. Дэчингийн Оюунбилэг /Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн туслах багш/
  11. Жанчивдоржийн Байгалмаа /Бумбардай цэцэрлэгийн туслах багш/
  12. Э.Гансувд /Зуунмод сумын МСҮТ-ийн багш/

“Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

  1. Доржсамбуугийн Бадамцэцэг /Зуунмод сумын ХЦС-ийн номын санч/. “Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр: Сайнхүүгийн Наранхүү /Зуунмод сумын IV сургуулийн биеийн тамирын багш/, БСШУСЯамны “Хүндэт жуух бичиг”-ээр: 1. Пүрэвдоржийн Ганхуяг /Лүн сумын ЕБС-ийн хими биологийн багш/
  2. Дашдондогийн Даваасүрэн /Батсүмбэр сумын ЕБС-ийн бага ангийн багш/
  3. Балжирдэндэвийн Батхишиг /Жаргалант сумын ЕБС-ийн англи хэлний багш/
  4. Батцэнгэлийн Хатантөмөр /Зуунмод сумын ХЦС-ийн бага ангийн багш/
  5. Нацагдоржийн Норовсамбуу /Баянчандмань сумын ЕБС-ийн бага ангийн багш/
  6. Лувсандоржийн Батцэрэн /Зуунмод сумын ХЦС-ийн технологийн багш/
  7. Батаагийн Цэрэнням /Зуунмод сумын V сургуулийн бага ангийн багш/
  8. Сандагдоржийн Цагаанхүү /Зуунмод сумын ХЦС-ийн математикийн багш/
  9. Баянаагийн Бямбаноров /Жаргалант сумын ЕБС-ийн бага ангийн багш/
  10. Самбуугийн Оюунчимэг /Зуунмод сумын V сургуулийн англи хэлний багш/
  11. Бямбабадарчийн Ариунтунгалаг /Зуунмод сумын ХЦС-ийн бага ангийн багш/
  12. Готовын Түмэндэмбэрэл /Жаргалант сумын ЕБС-ийн бааг ангийн багш/
  13. Нямдаваагийн Нямцэцэг /Зуунмод сумын ХЦС-ийн математикийн багш/
  14. Сэрээтэрийн Эрдэнэчимэг /Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн багш/
  15. Сандагдоржийн Отгон /Зуунмод сумын Дэгдээхий цэцэрлэгийн тогооч/. Мөн аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр долоон багш, Хүндэт тэмдгээр нэг багш, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр 12 багш, аймгийн Хүндэт тэмдгээр дөрвөн багшийг шагнаж урамшууллаа.