АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААНААР АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 13, ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР 17 ХҮНИЙГ ШАГНАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж, “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024” аймгийн хэтийн зорилтын хэрэгжилтийн явц, Төв Чандмань ДЭХГ ОНӨҮГ-ын 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан, Аймгийн шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
Монголын багш нарын баярын өдрийг угтан Аймгийн боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, ажилчдыг шагнах тухайд боловсролын салбарын 23 ажилчин, 7 ахмад настныг Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 13, Хүндэт “Жуух бичиг”-ээр 17 хүнийг шагнахаар шийдвэрлэлээ.
Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр:
Мажигсүрэн Хадбаатар /Зуунмод сумны Хүмүүн цогцолбор сургуул/ь
Моломнүрдэв Энхтуяа /Лүн сумын цэцэрлэгийн туслах багш/
Эрдэнэшоо Цэндсүрэн /Баянхангай сумын ЕБС насан туршийн боловсролын төвийн багш/
Сумьяажав Болортуяа /Баяндэлгэр сумын ЕБС сургалтын менеже/р
Нямхүү Нарантуяа /Жаргалант сумын ЕБС-ийн тогооч/
Баатар Уранчимэг/ Батсүмбэр сумын ЕБС-ийн түүх нийгмийн ухааны багш/
Гончигийн Жавзансүрэн /Цээл сумын ЕБС-ийн англи хэлний багш/
Цэдэвдорж Батцэцэг /Мөнгөнморьт сумын ЕБС-ийн үйлчлэгч/
Аймгийн хүндэт “Жуух бичиг”-ээр:
Даваасамбуу Энхцэцэг /Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд орос хэлний багш/
Нямсүрэн Болортунгалаг /Баянжаргалан сумын цэцэрлэгийн бүлгийн багш/
Аюурзана Дэнсмаа/ Угтаалцайдам сумын цэцэрлэгийн туслах багш/
Лхагважав Саранцэцэг /Борнуур сумын цэцэрлэгийн бүлгийн багш/
Ганбаатар Мөнхцэцэг /Зуунмод сумын V сургуульд нийгмийн ухааны багш/
Батхүү Отгонжаргал /Лүн сумын цэцэрлэгийн багш/
Аюур Уртнасан /Заамар сумын Шижир-Алт цэцэрлэгийн туслах багш/
Дамдинсүрэн Ариунсайхан /Цээл сумын цэцэрлэгийн бүлгийн багш/
Сарангэрэл Балдангомбо /Алтанбулаг сумын ЕБС-ийн нийгмийн ухааны багш/
Лувсанжамц Долгормаа /Жаргалант сумын байрны жижүүр/
Батбаяр Энхтуул /Лүн сумын ЕБС-ийн физикийн багш/
Баасандорж Октябр /Борнуур сумын бага ангийн багш/
Бат-Оршихын Пүрэвжаргал /Баянчандмань сумын МСҮТ-ийн нийгмийн ухааны багш/
Ганболдын Алтанцэцэг /Баянчандмань сумын МСҮТ-ийн англи хэлний багш/

Харин Олон улсын Ахмадын өдрийг угтан Зуунмод сумын аж ахуйн нэгж, байгууллага, багуудаас ирсэн хүсэлтийн дагуу дараах ахмадуудыг шагнахаар шийдвэрлэсэн юм. Үүнд:
“Хүндэт тэмдэг”-ээр:
Жамъянсүрэнгийн Дорждагва /Төв аймаг дахь ШШГА-ын ахмад настан/
Нацагдоржийн Буянжаргал /ЗХ-ны 016-р бригадын ахмад наста/н
Дэмбэрэлийн Өвгөнбаатар /Зуунмод сумын 2-р багийн ахмад настан/
Нацагдоржийн Амарбаясгалан /Зуунмод сумын 6-р багийн ахмад настан/
Лувсанжамъянгийн Нэргүй /Зуунмод сумын 4-р багийн ахмад настан/
Хүндэт “Жуух бичиг”-ээр:
Балбарын Сүхбат /Төв аймаг дахь ШШГА-ын ахмад настан/
Цэгмидийн Цэнд-Аюуш /ЗХ-ны 016-р бригадын ахмад настан/

Төв Чандмань ДЭХГ ОНӨҮГ-ын 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн асуудал орсноос 2019 оны эхний хагас жилийн байдлаар Зуунмод сумын 124 ААНБ, 43 Төсөвт байгууллага, 2156 айл өрх, Ус Түгээх Байраар 3899 өрхөд 24 цагийн турш тасралтгүй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм. Дулаан үйлдвэрлэл халаалтын улиралд халаалтын ёсөн зуух ашиглан 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 46 хувийг нь айл өрх, 44 хувийг нь төсөвт байгууллага, 10 хувийг нь аж ахуйн нэгж байгууллагууд эзэлж байгаа аж.
Сууц өмчлөгчдийн холбооноос 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7 байрны подвалийн ариутгах татуургын шугамын засвар, 12 байрны дээврийн засварыг хийж гүйцэтгэсэн байна.
Төв Чандмань ДЭХГ-ын хувьд нэг хүндрэл гарч байгаа нь байгууллагын хэмжээнд нийт 26 удаагийн тог тасралтаас 23 нь Эрчимээс хамааралтай тог тасралт байсан нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан бөгөөд 10 минут тог тасрахад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2-3 цагийн дараа хэвийн болдог аж. Энэ хугацаанд хэрэглэгчдийн дуудлага, гомдол ихссэн. Мөн Улаанбаатар хотруу түүхий нүүрс оруулахгүй болсонтой холбогдуулан нүүрс нийлүүлэх компани дээр үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, Шинэ дулааны станц ашиглалтад орохтой холбогдуулан хөрөнгө оруулалтыг багасгаж онцгой нөхцөлд ашиглах тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжтэй гэрээ хэлэлцэл хийж ажиллахыг аймгийн Засаг даргаас Төв Чандмань ДЭХГ-ийн ТУЗ-д үүрэг болголоо.

“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024” аймгийн хэтийн зорилтын хэрэгжилтийн явцтай танилцсан ба Эдийн засгийн тогтвортой хөгжил 61.52%, Байгаль орчны тогтвортой хөгжил 52.61, Нийгмийн тогтвортой хөгжил 75.47%, Тогтвортой хөгжлийн засаглалын гүйцэтгэл 74.17-тай байгаа аж. Ийнхүү бодлогын хэрэгжилтийг Иргэдийн төлөөлөгчлийн хурлаар хэлэлцэж дүгнэхээр шийдвэрлэлээ.