БАЯНЦОГТ СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

2019 онд Төв аймгийн Баянцогт сум 11313 га-д тариалалт хийсэн бөгөөд үүнээс үр тариа 7000 га, овъёос 1925 га, ногоон тэжээл 1780 га, төмс 70 га, хүнсний ногоо 65 га-д тариалжээ. Аймгийн ургацын балансын урьдчилсан төлвөөр га тутамд дунджаар 17 центр авахаар байгаа онцолсон. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байснаас үр тарианы болц оройтож, жигд бус байгаа учир нийт 2500 га-д ангилан хадалт хийж байгаа аж.
Баянцогт сумын хувьд төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байгаа бол мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд тус сумын хэмжээнд 361 өрхийн 95092 /хонин толгойд шилжүүлснээр 174440 толгой мал/ мал өвөлжих юм. Одоогийн байдлаар найман салаа хадландаа гарсан бөгөөд 5263,2 тонн хадлан бэлтгэхээс 3986 тонныг бэлтгээд байгаа бол 1083 тонн гар тэжээл бэлтгэхээс 615 тонн гар тэжээл бэлтгэсэн байна Сумын нөөц бүрдүүлэх зорилгоор гар тэжээлийн аяныг зохион байгуулж, төсвийн 5 байгууллагын албан хаагчид болон ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдын дунд тодорхой үүрэг өгч, гар тэжээлээ бэлтгэж байна.