БАТСҮМБЭР СУМЫН ЕБСУРГУУЛИЙГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛГОХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЖЭЭ

Япон улсын дэвшилтэт технологиор тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн А, Б байруудад “Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж” байгуулах төслийн зураг төсвийг боловсруулж, сумын Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, Мобиком корпораци 130 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр гурвалсан гэрээ байгуулжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдвэрлэж, Батсүмбэр сумын ЕБСургуулийн 1300 хүүхдийн сурах орчин сайжрах юм.