“ХОТЫН АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын” Эцэг эхийн зөвлөл”-өөс санаачлан байгууллагынхаа ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд гэр бүлийн бат бэх байдлыг дэмжих зорилгоор хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, үе тэнгийн хүүхдүүдтэй нөхөрлөх, үзэл бодлоо хуваалцах, танин мэдэх боломжоор хангах хүрээнд “Хотын аялал” арга хэмжээг зохион байгууллаа. Хотын аялалд 56 хүүхэд хамрагдаж танин мэдэхүйн ач холбогдол бүхий “Зайсан толгой” цогцолбортой танилцаж, “Аквариум” амьтны хүрээлэнгээр зочлон хөгжөөнт тоглоом тоглож, кино үзэн нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.