ТӨВ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ 256 ИРГЭН ХАМРАГДСАН БАЙНА

Нийгмийн даатгалын үйл ажиллагаа, хууль тогтоомжид орсон өөрчлөлт, ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг төвлөрсөн зах худалдааны төвүүдэд зохион байгуулах, тэтгэвэрт гарах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж өрийн хэмжээг бууруулах, өртэй ААН-ийн даатгуулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй аян, тэдгээртэй холбоотой мэдээллийг иргэд даатгуулагчдад сурталчлан таниулах зорилгоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зуунмод сумын Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр 1954,1964 онд төрсөн эмэгтэй, 1960,1959 онд төрсөн эрэгтэй 54 даатгуулагчид тэтгэврийн урьдчилан зөвлөгөө өгөх үйлчилгээ, 76 иргэнийг эрүүл мэндийн даатгалд, нийгмийн даатгалын цахим үйлчилгээнд 48 иргэн, тэтгэмж, сайн дурын даатгалтай холбоотой мэдээ мэдээллийг 16 иргэнд хүргэн, 194 иргэд, даатгуулагчдийг ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэлд хамруулжээ. Мөн энэ өдөр Зуунмод сумын томоохон зах худалдааны төвүүдээр Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг хүргэн ажиллаж, явуулын үйлчилгээнд 62 иргэн даатгуулагчийг хамруулснаар нийт 256 иргэд даатгуулагчдад хүрч ажилласан байна.