ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ 60%-ТАЙ БАЙНА

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Жаргалант суманд зохион байгуулагдсан Ургац хураалтын зөвлөгөөнд оролцох үеэрээ Баянчандмань суманд улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. Тус цэцэрлэгийн барилгыг “Төв-Цогт Өлзийт” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 60%-тай явагдаж байна. Цэцэрлэгийн барилга энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох юм.