ӨСВӨРИЙН 198 ТАМИРЧИН ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДМЫГ ЗОРИЛОО

Хүүхдийн спортын VI их наадамд Төв аймгаас спортын 21 төрөлд 198 тамирчин, дасгалжуулагчдын хамт оролцох ба тэднийг өнөөдөр Мөнх-Алдарын талбайгаас ёслол төгөлдөр үдлээ. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, Монголын мастеруудын холбооны Ерөнхийлөгч Г.Лхагвасүрэн болон ахмад тамирчид оролцож баг тамирчидад амжилт хүсч, Төв аймгийнхаа тугийг хүүхдийн спортын наадмын тэнгэрт мандуулахыг ерөөлөө. 4 жилд нэг удаа болдог уг томоохон наадамд амжилт үзүүлснээр “Азийн хүүхдийн наадам-2020” шигшээ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх нээгдэх юм.