ЭРДЭНЭ СУМЫН МСҮТӨВ 64 ДЭХ ЖИЛИЙНХЭЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

Аймгийн хэмжээнд үйл ажиллгаа явуулдаг 4 МСҮТөвийн нэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Эрдэнэ МСҮТ нь Архуст дахь улсын сангийн аж ахуйг түшиглэн “Сургууль комбинат” байгуулах тухай МАХНамын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1955 оны аравдугаар сарын 03-ны өдөр байгуулагджээ. Эдүгээ 64 дэх жилийнхээ хичээлийн жилийн нээлтээ хийж байгаа тус төвд 12 мэргэжлээр 350 оюутан суралцаж байна. Өнгөрсөн жилүүдэд гадаад харилцаа ихээхэн хөгжиж БНСУ, БНЧУ, БНХАУ-ын ӨМӨЗОронтой хөрөнгө оруулалт, багш, сурагч солилцоо зэрэг асуудлаар хамтран ажиллаж, сүү сүүн бүтээгдэхүүний ангийг нээжээ. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Мах бэлтгэх үйлдвэрийн ажилтан”-ы ангийг шинээр нээхээр ажиллаж байгаа аж.