МӨНГӨНМОРЬТ СУМЫН ЖАРГАЛАНТ БАГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

“Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын урианы жил”-ийн хүрээнд Төв аймгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна. Үүний нэг нь Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Багийн төвийн шинэ байр” юм. Барилгын ажыг 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн эхлүүлсэн бөгөөд нийт 75 сая төгрөгийн өртөгөөр баригдсан уг барилгын гүйцэтгэгчээр “Хөх дөрвөлжин” ХХК ажиллаж ийнхүү хүлээлгэн өглөө. Багийн төвийн байрны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Мөнгөнморьт сумын удирдлагууд, “Хөх дөрвөлжин” ХХК-ний захирал Д.Баасанжаргал болон иргэд оролцсон юм. Жаргалант баг нь нийт 765 хүн амтай бөгөөд тус багт амьдардаг иргэдийн хувьд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах нөхцөл ийнхүү бүрдэж байна. Багийн төвийн байрны гадна тохижилтын тендерт “Андууд” бүлэг шалгарч, тохижилтын ажлыг 20 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн нээлтийн үеэр хүлээлгэн өглөө.