“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ИЙГ 6 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын “Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе” XIV чуулганы төлөөлөгч хүүхдүүдийн гаргасан уриалгыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/03 тоот захирамж гарсан. Уг захирамжийг үндэслэн 2019 оноос эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон юм. Энэ өдөр хүүхдүүдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдний санаа бодлыг хүндэтгэн үзэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусган ажиллах юм. Энэ удаагийн “Хүүхдээ сонсох өдөр”-өөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл Батсүмбэр суманд Скаутын цугларалтад амарч байгаа 150 гаруй хүүхдийн саналыг сонслоо. “Хүүхдээ сонсох өдөр”-ийн арга хэмжээ нийтдээ 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өмнөх 5 удаагийн уулзалтад 490 гаруй хүүхэд оролцож 38 санал ирүүлсэн нь одоогоор 79%-ийн хэрэгжилттэй байна.