ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтэс, “Төв Чандмань” ДЭХГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өдөр бүр халаалтын горимд хяналт, шалгалт хийн ажиллаж байна. Өнөөдрийн ээлжит хяналт, шалгалтыг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ хийж, халаалтын горимын хэвийн ажиллагааг шалгалаа. Энэ үеэр халаалтын зуухнуудын өгөх температур 52-56 градус, буцах температур 42-44 градустай байв. Иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг ханган цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нийт галч нарт талархал илэрхийлье.