ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Төрийн албаны Ерөнхий шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус шалгалтыг Төв аймагт зохион байгуулах салбар комисс, дэд ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 22 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд салбар комисс 5 гишүүн, 4 дэд ажлын хэсэгт 19 албан хаагч ажиллаж байна.
Салбар комисс болон дэд ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан өнөөдөр болж Арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэх Төрийн албаны Ерөнхий шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах ажил үүргийн хуваарийг танилцуулж, анхаарах асуудлаар чиглэл өгсөн юм.
Энэ өдрийн 15:00 цагийн байдлаар Төв аймагт Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөхөөр 388 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт дуусна.