ӨНДӨРШИРЭЭТ СУМ УХААЛАГ ХУДАГТАЙ БОЛЖЭЭ

Сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн 25,800,000 төгрөгийн санхүүжилтээр “Баялаг говь” ХХК сумын төвд байрлах ундны усны худгийг засварлаж хүлээлгэн өгчээ. Худгийн байшинг шинэчлэн ус цэвэршүүлэх төхөөрөмж, цахим картын систем суурилуулснаар Өндөрширээт сум ийнхүү “Ухаалаг худаг”-тай болсон байна. Мөн хойд худгийнхаа дулаалгын асуудлыг шийдэж, хашаа, хамгаалалтыг засварласан тухай ОНИМТөвийн ажилтан Д.Наранцэцэг мэдээллээ.