ЗУУНМОД СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨ, БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ДАГУУ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн угаалгын байрны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өгөөмөр бурхант” ХХК шалгаран ажиллаж байна. 10 сарын 08-ны байдлаар суурь цутгалтын ажлыг хийсэн байгаа бөгөөд 10 сардаа багтаан хана, хамар хана, цонх, дээвэр, хучилт, гадна дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны ажлыг хийж барилгын дотор халаалт, дулаанаа авсны дараа дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн гэрээний дагуу 12 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.