ЗУУНМОД СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨ, БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ДАГУУ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кёнгги аймгийн Пёнгтаек хотын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй аймгийн нийтийн номын сангийн барилгын засварын ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна. Барилгын гүйцэтгэгчээр “Нумт өргөө” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 11 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.