ЗУУНМОД СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨ, БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ДАГУУ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 хүүхдийн спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажил 50 гаруй хувьтай хэрэгжиж байна. Тус барилга нь 2019 онд эхэлсэн бөгөөд 2021 оны 8 сард ашиглалтад оруулах гэрээтэй. Барилгын гүйцэтгэгчээр Эл Си Би ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд 2020 онд барилгын хана, хамар хана, цонх , дээвэр, хучилт, гадна дулаан, цэвэр, бохир ус, гадна, дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.