АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН АХА ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 09 сарын 10-ны өдөр улстөрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийн хүрээнд Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санаачлан ЕББДСургуулийн Түүхийн багш Н.Амарсайхан, Монгол хэлний багш Д.Ичинноров нартай хамтран ахлах ангийн сурагчдын дунд түүхийн мэдлэг олгох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэдийн талаар сургалт хийлээ. Мөн сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаант, цэнгээнт “АХА”тэмцээнийг зохион явуулсан бөгөөд уг тэмцээнд 12 дугаар ангийн сурагч А.Тэмүүлэн Нэгдүгээр байр, 12 дугаар ангийн сурагч Ц.Сайханчимэг Хоёрдугаар байр, 9-р ангийн сурагч М.Хоролгарав Гуравдугаар байрт тус тус шалгарлаа.