ТӨВ АЙМАГ ЭНЭ ОНД 326.978 ТОНН УРГАЦ ХУРААЖ АВНА

Төв аймаг 2020 онд үр тариа 67.437 га, төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га, тосны ургамал 17.212 га нийт 123.583 га талбайд тариалалт эрхэлсэн бөгөөд урьдчилсан блансаар үр тариа 87.964 тонн, төмс 155.950 тонн, хүнсний ногоо 22.758 тонн, тэжээлийн ургамал 51.843 тонн, тосны ургамал 8.463 тонн нийт 326.978 тонн ургац хурааж авах төлөвтэй байна.