АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 18 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар хуралдаанаар “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024”, “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт” “Аймгийн 2020 оны төсвийн тодотгол батлах тухай”, “Бэлчээрийн ангилалаас тариалангийн ангилалд газар шилжүүлэх санал уламжлах тухай” болон “Буддын хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийн тухай” тухай асуудлуудыг хэлэлцэнэ.