ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ISO 9001:2015 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” урианы жилд 27 сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндий газар, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Заамар, Батсүмбэр сумдын нийгмийн даатгалын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх ажлыг тусгасан билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ. Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр байгууллагууд маань салбартаа анхдагч нь болж орон нутагт олон улсын стандарт нэвтрүүлж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.