ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН НАРЛАГ ЦЭЦЭРЛЭГИЙН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Эрдэнэ сумын НАРЛАГ цэцэрлэг нь УИХ-ын гишүүн асан М.Энхболдын дэмжлэгтэйгээр, улсын төсвийн 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд барилгын ажлыг “Харганы Ус” ХХК гүйцэтгэлээ.
2020-2021 оны хичээлийн жилийн босгон дээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д. Мөнхцэцэг, сумын удирдлагууд, Цэцэрлэгийн үе үеийн удирдлагууд, багш, ажилчид, эцэг эхчүүд, Нархан цэцэрлэгийн хүүхдүүд оролцлоо. Эрдэнэ сумын цэцэрлэг нь 1960 онд анх ашиглалтад орж 60 жилийн хугацаанд 75 хүүхдийн ортойгоор 17 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байсан. хуучин байрны хувьд ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн барьж, хүчин чадлыг сайжруулах шаардлага тулгарсан байна. Шинэ байр ашиглалтад орсноор 150 хүүхдийг хүлээн авч цэцэрлэгт хамруулж 19 багш ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм.