ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМАНД 75 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

Баян сумын сурагчдын дотуур байр нь УИХ-ын гишүүн асан М.Энхболдын дэмжлэгтэйгээр, улсын төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд барилгын ажлыг “Төв Цогт Өлзийт” ХХК гүйцэтгэлээ.
2020-2021 оны хичээлийн жилийн босгон дээр ашиглалтад орж байгаа дотуур байрны нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, БСУГ-ын мэргэжилтэн Ч.Цэцгээ, сумын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчид оролцлоо. Баян сумын Ерөнхий боловсролын сургууль нь 20 багш, 17 ажилтан, 274 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хуучин дотуур байр нь 2007 онд 25 хүүхдийн ортойгоор ашиглалтад орсон бөгөөд шинэчлэн барьж, хүчин чадлыг сайжруулах шаардлага тулгарсан байна. Шинэ байр ашиглалтад орсноор дотуур байранд орох хүсэлтэй сурагчдыг 100 хувь хамруулах боломж бүрдэж байгаа юм.