БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНААС ШИНЭЭР ХОЁР АЙМГИЙН МЭРГЭН ТӨРЛӨӨ

Төв аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Спортын мастер О.Дашням 40 сумаас 28 онож Тэргүүн байр эзэлж, Аймгийн мэргэн цолны болзол хангасан бол, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Спортын дэд мастер Г.Батчимэг 40 сумаас 27 онож Дэд байр,   Зуунмод сумын харьяат Мон дэ багийн харваач Спортын мастер С.Энхбаяр 40 сумаас 28 онож Дэд байр, Говь-Алтай аймгийн Цогццэций сумын харьяат Алтан дуулга багийн харваач Спортын дэд мастер Ц.Лхагвадорж 40 сумаас 27 онож Гутгаар байр, Баян-Өнжүүл сумын харьяат Зуун мэргэн холбоо, Төв чандмань ДЭХГ-ын харваач Спортын мастер М.Өлзийбаатар 40 сумаас 27 онож Дөрөвдүгээр байр, Говь-Алтай аймгийн Засагт хан клубын харваач Спортын мастер Ж.Энхбат 40 сумаас 27 онож Тавдугаар байр,   эмэгтэйчүүдээс Зуунмод сумын харьяат Говь эрдэнэ кашмер “Мэргэн зэв” клубын харваач, Спортын мастер Э.Жаргалдулам 40 сумаас 29 онож Тэргүүн байрыг эзэлж Аймгийн мэргэн цолны болзол хангасан бол, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Спортын дэд мастер Г.Батчимэг 40 сумаас 27 онож Дэд байр, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Т.Анужин 40 сумаас 26 онож Гутгаар байр, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Спортын мастер Н.Энэрэл 40 сумаас 20 онож Дөрөвдүгээр байр, Эрдэнэ сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Спортын мастер Ө.Гантуул 40 сумаас 17 онож Тавдугаар байр тус тус эзэллээ.