ТӨВ АЙМГИЙН НААДМААР ШИНЭЭР АРСЛАН ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн их баяр наадамд Эрдэнэсант сумын харьяат Аймгийн харцага И.Мандах түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангаж, Алтанбулаг сумын харьяат Аймгийн арслан Эрхэмжаргал үзүүрлэлээ. Мөн Баянцагаан сумын заан М.Баасанцэнд, Өндөрширээт сумын заан Цолмон нар Аймгийн начин цолны болзлыг хангалаа.