ЗУУНМОД СУМЫН ВАНДАН-ИШИЙН БАЯРЫН ХҮРЭН ХАЛЗАН ДААГА АМАН ХҮЗҮҮДЛЭЭ

Хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны Зээрд халзан даага түрүүлж, Зуунмод сумын Вандан-Ишийн Баярын Хүрэн халзан даага аман хүзүүдсэн бол Зуунмод сумын Баастын Буян-Оршихын Хээр даага айргийн гуравт, Партизааны сангийн аж ахуйн Аюушын Лхагвын Хээр даага айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрбаатарын Ганбаярын Хүрэн даага айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.