УГТААЛЦАЙДАМ СУМЫН РЭЭЛХҮМБЭГИЙН БАТБАЯРЫН ХУЛ ШҮДЛЭН ТҮРҮҮЛЛЭЭ

Хурдан шүдлэн насны уралдаанд Угтаалцайдам сумын Рээлхүмбэгийн Батбаярын Хул шүдлэн түрүүлж торгон жолоо өргүүлсэн бол Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цэрэнжаргалын Сайнбуянгийн Халтар шүдлэн аман хүзүүдэж, Сэргэлэн суумын уугуул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөрчулууны Шагдарсүрэнгийн Хонгор халзан шүдлэн айргийн гуравт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Галдандэмбэрлийн Сүхбаатарын Хээр шүдлэн айргийн дөрөвт, Завхан аймгийн Шилүүстэй сумын Дэмчигийн Энхбаатарын Саарал халзан шүдлэн айргийн тавд хурдаллаа.