УГТААЛЦАЙДАМ СУМЫН УЯАЧ Г.ПҮРЭВЦЭРЭНГИЙН ХҮРЭН ХЯЗААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Хурдан хязаалан насны морьдын уралдаанд Угтаалцайдам сумын уяач Ганбатын Пүрэвцэрэнгийн Хүрэн хязаалан түрүүлж, Улаанбаатар хотын уяач Галцогийн Хадбаатарын Бор хязаалан аман хүзүүдсэн бол Архангай аймгийн Өндөр улаан сумын уяач Баасанжавын Батзаяагийн Саарал хязаалан айргийн гуравт,  Зуунмод сумын уяач Самбуугын Батдоржийн Хүрэн хязаалан айргийн дөрөвт, Алтанбулаг сумын уяач Шинэбаярын Даваахүүгийн Хүрэн халзан хязаалан айргийн тавд хурдаллаа.