СЭРГЭЛЭН СУМЫН П.ДАМДИНЛХАГВЫН ХАЛИУН МОРЬ ТҮРҮҮЛЛЭЭ

Хурдан Их насны морьдын уралдаанд Сэргэлэн сумын Пүрэвдоржийн Дамдинлхагвын Халиун морь түрүүлж, Сэргэлэн сумын Пүрэвдоржийн Дамдинлхагвын Цавьдар морь аман хүзүүдэж, Баянцагаан сумын Бүрээгийн Мягмарсүрэнгийн Цагаан морь айргийн гуравт, Батсүмбэр сумын Цогтгэрлийн Алтан-Олзын Хул морь айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Цэрэндагвын Нямдоржийн Халтар морь айргийн тавд хурдаллаа.