БҮРЭН СУМЫН Ц.ДАШНЯМЫН ХЭЭР АЛАГ АЗАРГА АМАН ХҮЗҮҮДЛЭЭ

Төв аймаг байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадмын хурдан Азарганы  уралдаанд  Говь-Алтай аймгийн Жаргалант Сумын Ц.Нямдоржийн Зээрд азарга түрүүлж, Бүрэн сумын Цэрэнпунцагийн Дашнямын Хээр алаг азарга аман хүзүүдэж, Сэргэлэн сумын Баянмөнхбатын Алтанхуягын Хүрэн азарга айргийн гуравт, Сэргэлэн сумын Палмын Гөлөгөөгийн Хүрэн азарга айргийн дөрөвт,  Сэргэлэн сумын Ишийн Өлзийхутагийн Зээрд  азарга айргийн тавд тус тус хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгалаа.