ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.БОДООГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жил, Төв аймаг байгуулагдсаны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Ч.Сарангэрэл тэргүүтэй удирдлагууд Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Д.Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгал оролцож явсан түүнийг 1922 оны найман сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэлс хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаан сарын 11-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгажээ.