ГАЛЫН АВТОМАШИНЫГ УСААР ХАНГАХ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛЫН ДАЛД УСНЫ ЦЭГ /ГИДРАНТ/-ИЙН СУДАЛГАА, ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэгт үзлэг, шалгалтыг зохион байгууллаа. Зуунмод сумын үйлчлэх хүрээнд ашиглагдаж байгаа 9 гидрант байгаа бөгөөд үүнээс хэвийн ашиглагдаж байгаа 6 гидрант, засвартай байгаа 3 усны цэгийн судалгааг гаргаж, хэвийн үйл ажиллагааг хангуулснаар болзошгүй гал түймрийн үед усаар тасралтгүй хангах нөхцөл бүрдэх юм.