ТӨВ АЙМГИЙН СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ОРОН ТООНЫ БУС БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Тус хэлтсийн Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит 6 дугаар хурал боллоо. Тус хурлаар Зуунмод, Сэргэлэн, Батсүмбэр, Баянцагаан, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянчандмань, Алтанбулаг сумдын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн тайланг хэлэлцэв. Нийт 21 үйлчилгээнд үнэлгээ хийж зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн худалдаа үйлчилгээний 13, амралт аялал жуулчлалын 6, нийтийн хоолны 2 газарт тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай сунгах шийдвэрийг гаргасан байна.