МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр маргааш өдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 06-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 23-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүс ч шороон шуурга. Нийт нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө нийт нутгаар 20-25 градус дулаан байна.

Зуунмод хот орчмоор:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2020 оны 06-р сарын 24-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд ихэнх нутгаар 25-нд зүүн хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд зарим газраар, 23-нд нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусэд нутгаар 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.