ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ХОХИРЛЫГ АРИЛГАХААР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Зуунмод суманд үүссэн хохирлыг арилгахаар тусгайлсан чиг үүрэг бүхий мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, иргэдийн дэмжлэгтэйгээр үерээс үүссэн зам талбайн эвдрэл, далан хоолойн засвар, усанд автсан хашаа гудам зэрэгт шуудуу татах, гражинд дүүрсэн усыг зайлуулах, нурсан хашаа хороо ногоон байгууламжийг цэвэрлэг янзлах, цахилгаан болон цэвэр усан хангамжийг алдагдуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг ажлыг шуурхай гүйцэтгэж хохирлыг арилгахаар ажиллаж байна.