ЗУУНМОД СУМАНД 51 ММ БУЮУ ДУНДЖААС 2 ДАХИН ИХ ХУР ТУНАДАС ОРЖ БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ БОЛЖ СЭРГЭЭН БОСГОЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

Цаашид ихэнх нутгаар аадар бороо орох тул ард иргэд сонор сэрэмжтэй байж
-Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх
-Замын гэмтэл, хөвөө, далангийн засварлах, шороогоор дүүрсэн далан хоолойн шороог гаргаж яаралтай засварлаж зорчих хэсгийг аюулгүй болгох
-Үерт автсан айл өрхүүдийн усыг зайлуулах, ус зайлуулах шуудуу татах
-Цахилгаан эрчим хүч тасарсан айл өрхүүдийг яаралтай эрчим хүчээр хангах
-Усаар дүүрсэн зоорийн давхар, гражын усыг шавхах
– Малын сэг зэмийг яаралтай цэвэрлэх
-Ариутгал халдваргүйжүүлэлт хийх
-Цэвэр ус, цахилгаан хангамж, бохирын хоолойд гарсан гэмтлийг нэн түрүүнд яаралтай засварлах асуудлыг онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүнд аймгийн удирдлагаас үүрэг болголоо.