БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ХОХИРЛЫГ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13:10 цагаас 13:56 цагийн хооронд нийт нутгаар бороо орж, хур тунадасны хэмжээ хамгийн их нь Зуунмод суманд 51 мм, Баян суманд 11мм, Алтанбулаг суманд 16 мм хур тунадас орж гамшигт үзэгдэл болоод байна.
Урьдчилсан байдлаар Зуунмод сумын хэмжээнд 181 өрх, 4 орон сууцны В1 давхар усанд автаж, 6 өрхийн гэр үерт урсан 53 хашаа нурж, 10 орчим машиныг уснаас татан гаргаж, 2 иргэн нас барсан мэдээлэл ирээд байна.
Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нутаглаж байсан Дундговь аймгийн харьяат малчдын 3400 орчим мал үерт урсаад байна.
Үерийн улмаас Алтанбулаг суманд 200 өрх усанд автан 30 гаруй хашаа нурж,10 айл өрх орон гэргүй болоод байна.

Дээрх дуудлага мэдээллээр Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 82 алба хаагч, 20 техник, орон нутгаас 32 хүн, 6 техниктэй ажиллаж, 30 иргэний амь насыг үерийн уснаас авран, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.