ЗУУНМОД ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 78 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 02 сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төв аймгийн төвийг Улаанбаатар хотоос нүүлгэн Богдхан уулын өвөр Маршал Х.Чойбалсан нар нутаг шилж шав тавьсан Зуунмодны амны Сэрүүн Дэнжид төвлөрүүлжээ. Тэр үед 1000 орчим өрх, 3000 гаруй хүн амтай, төр захиргаа нам, олон нийтийн 10 гаруй байгууллага, 30-аад ажилчинтай гар үйлдвэрийн артель энд ажиллаж байжээ.
Төв суурин газруудыг хот болгож байх тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 20-ны өдрийн 136-р зарлигийг баримталж Төв аймгийн төвийг Зуунмод хот хэмээн нэрлэснээс хойш энэ онд 78 жилийн ой өдөр тохиогоод байна.
Зуунмод хот байгуулагдсаны түүхт 78 жилийн ойн өдрийг угтаж Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас олон ажлуудыг зохион байгуулаад байна. Энэ ажлын хүрээнд Зуунмод гол, зам дагуу хог хаягдлыг цэвэрлэлээ.

Зуунмод хот байгуулагдсаны түүхт 78 жилийн ойн өдрийг угтаж Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төвийн хамт олон дэлхий дахин тархаад байгаа Ковид-19 өвчний цар тахал гарсантай холбогдуулан түүхт өдрийн арга хэмжээг олон нийтийг хамруулалгүй зохион байгууллаа. Тэмдэглэлт ойн өдрийг тохиолдуулан үе үеийн сумын удирдлагууддаа хүндэтгэл үзүүллээ.
Зуунмод хот үүсэн байгуулагдах өдөр Зуунмод хотод төрсөн унган 2 иргэндээ хүндэтгэл үзүүлж, 6 дугаар сарын 20 өдөр төрсөн бяцхан иргэддээ Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламж нээж өглөө.
Түүхт ойн босгон дээр баярын хурлаа хийж ажил бүтээлээрээ бусдыг манлайлсан ажилтан, албан хаагчдад шагнал гардуулах ажиллагаа боллоо.