БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД 10 ОРТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШАВ ТАВИЛАА

Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Аймгийн хөрөнгө оруулалтаар 10 ортой Эрүүл мэндийн төвийн шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд аймгийн ОНӨГ-ын дарга Д.Батжаргал, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа Баян-Өнжүүл сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний хамт олон оролцлоо. Барилгын ажлыг “abc” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд хүлээлгэн өгөх юм.
Аймгийн хэмжээнд өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн барилгын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд 13 сумын Эрүүл мэндийн төвд 453.7 сая төгрөгийн их засварын ажил хийж, 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын Хайлааст багт 10 ортой эмнэлэгийг шинээр барьсан байна.