ХОТЫНХОО ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛУУДЫГ ШАТ ДАРААТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

Урин дулаан орж хотын өнгө үзэмжийг сайжруулах олон ажлуудыг Зуунмод хотын Хот тохижуулах газрын ажилчид хийж гүйцэтгэж байна. Үүнд: Номт багийн нутаг дэвсгэр дээрх 16,17, Бугатын 11,12, Бамын байрны орчмын эвдэрч гэмтсэн хүүхдийн тоглоомын талбайг будаж сэргээн засварлалаа. Мөн урин дулааны цаг эхэлж байгаатай холбогдуулан Зуунмод хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн мод бутыг услах ажлыг долоон хоногт 3 удаагийн давтамжтай тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд Одонт өндөрлөгийн цэцэрлэгт хүрээлэн, Самдан баатрын хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж болон төвийн хэсгийн ногоон байгууламжуудад тогтмол усалгаа хийж байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор ногоон байгууламжийн хайс, хашлагыг угааж, эвдэрч гэмтсэн хайснуудыг гагнаж засварлах ажил болон “Одонт” өндөрлөгөөс хуучин автобусны буудал хүртэлх 10 м3 хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт буулгах ажлыг ажлыг зохион байгууллаа.