ИРГЭН ТА 1072 ХУВЬЦААНЫ ДАНСАА ОНЛАЙНААР НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ

Цаг үеийн нөхцөд байдал, хөл хориотой байгаа энэ үед иргэдийг олноор цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйн тулд НӨАТ-ын буцаан олголтыг өгдөг И-Баримтын системээр дамжуулан ногдол ашиг тараах санал хүсэлтийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ний зүгээс Сангийн яаманд уламжилсан. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй судалгааны түвшинд явж байгаа ба компаний зүгээс албан ёсны шийдвэр гараагүй тул иргэд хувьцааны дансаа нээлгэх нь зөв. Насанд хүрээгүй иргэний хувьд хувьцааны данс заавал нээлгэж, арилжааны банкны дансаа холбуулснаар ногдол ашиг нь орохыг анхаарна уу. .
Ногдол ашиг тараахаас өмнө хувьцааны дансаа нээлгээгүй иргэний ногдол ашиг нь үнэт цаасны данс нээлгэхэд уг дансанд байршиж, арилжааны банкаар дамжин бэлэн мөнгө хэлбэрээр тухайн иргэнд очих тул ногдол ашиг авахгүй, хоцорно гэсэн ойлголт байхгүй.
Үнэт цаасны данс нээлгээгүй иргэдийн хувьд:
– Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэн та олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр Эрдэнэс-Таван толгой ХК-иас гаргасан гар утасны ETT аппликейшнаар орж брокер диллерийн компаниа сонгон, асуулганд хариулж, онлайнаар нээлгэх
https://apps.apple.com/app/id1484307784…

https://play.google.com/store/apps/details…
– Үнэт цаасны брокер, диллерийн үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компаниудын албан ёсны вэб сайтаар орж онлайнаар нээлгэх
– “Би Ди Сек” УЦК нь Санхүүгийн зохицуулах хорооноос Төв аймагт үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан агаад уг компаний онлайн данс нээх хаяг нь: https://reg.bdsec.mn
Үнэт цаасны данс нээлгэх иргэдийн хувьд:
– Үнэт цаасны данс нээлгэсэн иргэд өөрийн данс нээлгэсэн брокер , диллерийн компанитай холбогдон, өөрийн нэр дээрх арилжааны банкны идэвхтэй дансаа үнэт цаасны хувьцааны дансандаа холбуулан мэдээллээ шинэчлүүлэх /мэдээллийг шинэчлүүлэхгүй, банкны дансаа холбуулаагүй бол уг иргэний ногдол ашиг бэлэн мөнгө хэлбэрээр дансанд нь орохгүй болохыг анхааруулах/
1072 хувьцаа нь “Санхүүгийн зохицуулах хороо”-оос журам гарсны дараа дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болж өвлүүлэх, зарах, нэмэгдүүлэх, бэлэглэх зэрэг бүх эрх үүсэх юм.