БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

Шинэ төрлийн Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мөнгөнморьт сумын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, голын голдирол, үйлчилгээний газрууд, айл өрхийн гадна талбайг цэвэрлэснээс гадна нүхэн жорлон, бохирын цооногуудад ариутгал халдваргүйтгэл хийлээ. Бүх нийтин их цэвэрлэгээнд нийт 200 гаруй иргэд оролцсон талаар Мөнгөнморьт сумын ОНИМТөвийн ажилтан мэдээллээ.