АЛТАНБУЛАГ СУМ ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ШИЛДЭГ СУМ БОЛЛОО

2020 оын 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо Төвийн бүсийн аймгуудын удирдах зөвлөл, гишүүдийн хурал болж өндөрлөсөн. Тус хурлаар Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг хангасан гэх үзүүлэлт бүхий 6 аймгийн 6 сумыг хэлэлцэж гишүүдийн саналаар дараах сумдыг “Монгол улсын төвийн бүсийн шилдэг сум”-аар тодруулсан билээ. Үүнд:

Төв аймгийн Алтанбулаг сум

Говьсүмбэр амйгийн Сүмбэр сум

Өмнөговь амйгийн Баян-Овоо сум

Дорноговь аймгийн Замын-Үүд сум

Сэлэнгэ аймгийн Сайхан сум

Дархан-Уул аймгийн Хонгор сум тус тус шалгарсан юм.

Монгол улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн үзүүлэлтээрээ Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг хангаж, тэргүүлсэн амжилт үзүүлж “Монгол улсын Төвийн бүсийн шилдэг сум”-аар шалгарсан Алтанбулаг сум нь аймаг, сумын урианы жилд дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж, аймгийн Засаг даргын нэрэмжит долоо дахь удаагийн үзлэгийн дүнгээр 94.90 хувь буюу А үнэлгээтэй дүгнэгдэж 2016 оны суурь тогтоох үзлэгтэй харьцуулахад 17.07 пунктээр өсч, урьд оны мөн үетэй харьцуулахад 3.30 пунктээр өссөн байна. Мөн 2016-2019 онд  түр ажлын байр 911, байнгын ажлын байр 109, зуучлалаар 64 ажлын байр бий болгож ажиллажээ. Алтанбулаг суманд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бөгөөд тус сумынхан өөрсдөө шинэлэг санал, санаачилга гаргаж, жишиг болохуйц олон ажлыг хамтын хүчээр хийж хэрэгжүүлэн, хөгжил дэвшлийг түүчээлж Аймгийн 2019, 2020 оны “Тэргүүний сум”-аар дараалан шалгарсан амжилтын эзэд билээ.