УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Дэлхий дахинд тархаад байгаа COVID-19 халдвараас иргэн бүрийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа аймгийн Онцгой комиссод Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК, “ЗААМАР ГОУЛД” ХХК, “МОНГОЛ МАЙНИНГ” ХХК, “ГУРВАН ТАМГА” ХХК, “ИЛТ ГОУЛД” ХХК –ниудын зүгээс 7 сая төгрөгийн бараа материал, 40 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.